MASTERPIECES OF MONGOLIAN MODERN ART
MASTERPIECES OF MONGOLIAN MODERN ART

“Гол Мод: Тулсан харц” үзэсгэлэн

untitled

2009 оны 7 дугаар сарын

14 – 24-нийг дуустал “Гол мод: Тулсан харц” үзэсгэлэн Монголын Уран Зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна.
2008 оны зун Монгол-Францын археологийн хамтарсан экспедицийн урилгаар зураач Дамдинсүрэнгийн Батдорж, гэрэл зурагчин Пьер Рейнард нар Архангай аймгийн Хайрхан сумын Гол Модонд хийсэн малтлагад оролцож, малтлагын талаар өөрсдийн уран бүтээлдээ буулгажээ.
Дамдинсүрэнгийн Батдорж нь 1952 онд төрсөн ба анх Хөгжим, Бүжгийн Дээд сургуулиас урлаг, уран зургийн гараагаа эхэлсэн бөгөөд 1975 оноос Монголын Урчуудын Эвлэлийн Хороонд зураачаар ажиллаж байна. 1977 – 1983 онд Москва хотын Урлал, үйлдвэрийн дээд сургуульд интерьер дизайнер мэргэжлээр дүүргэсэн. Тэрээр МУСТАжилтан, МУЭХ-ны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулж байсан.
Пьер Рейнард нь 1948 онд төрсөн ба 1973 оноос загварын болон зар сурталчилгааны гэрэл зургаар дагнасан студиэ нээж, 2003 он хүртэл Технологийн Загварын Институт-д, 2004 оноос Монгол улсад ажиллаж буй археологийн хайгуул, судалгааны багийнхантай хамтран ажиллаж байна. Үүнээс хойш тэрбээр Азид голчлон сурвалжлагаар дагнан ажиллан Афганистанд 2005, Азербайжан болон Тажикистанд 2006, Энэтхэгт 2007 онд тус тус ажиллан нэлээд олон үзэсгэлэнг өрнийн орнуудын музей, уран зургийн галерейд толилуулсан байна.
Монгол болон франц хоёр уран бүтээлчийн тус тусын өнцгөөс акварель, гэрэл зураг гэсэн хоёр өөр аргаар илэрхийлсэн эдгээр уран бүтээл нь түүхийн гайхалтай цаг үеийг харуулснаараа их сонирхолтой болжээ. Энэхүү хамтын ажиллагааны үр дүн нь байгалийн өнгө төрх, нүүр царайг улам бүр тодруулж, хооронд нь уусгаснаараа онцлог юм.

Үзэсгэлэнгийн нээлт: 2009.07.14-ний 16:00 цагт.
МУЗГалерей. СТӨ-Б корпус
11-327177

Other Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>